Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР” болгон зарлаж, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
1989 онд AFL-CIO (Америкийн Хөдөлмөрийн Холбоо ба аж үйлдвэрийн байгууллагуудын конгресс) жил бүр ажлын байран дээрээ амь насаа алдаж, гэмтэж бэртсэн олон зуун мянган ажилчдад хүндэтгэл үзүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Ажилчдын дурсгалын өдөр” болгон зарлаж байсан түүхтэй.
Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл явдал улам өргөжиж улмаар 2003 оноос энэхүү өдрийг “Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн өдөр” болгон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас зарласан түүхтэй.
Улмаар НҮБ-ын бүрэлдэхүүнд багтдаг Австрали, Аргентин, Бельги, Бермуд, Бразил, Канад, Доминикан, Гибралтар, Ирланд, Люксембург, Панам, Перу, Португал, Испани, Тайланд, Тайвань, АНУ зэрэг орнууд энэ өдрийг мөн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж эхэлжээ.
Тиймээс энэ өдөр дэлхий даяараа үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн лаа асаах, эрүүл аюулгүй ажлын байрны талаар ухуулга, сурталчилгаа хийх, ажлын байрны сургалт зохион байгуулах зэрэг ослоос сэргийлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулахад ажил олгогчид болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах олон төрөл хэлбэрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн.
Харин мэргэжлээс шалтгаалсан өвчний идэвхтэй хяналтад хөдөлмөрийн чадвараа алдсан 2273 иргэн байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг салбар, орон нутгийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байна.
Энэ жилийн сарын аяныг ОУХБ-аас гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор 2025 оны дөрөвдүгээр сарын 01-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.


3 cэтгэгдэлтэй
Yo, just checked out 9okbet. Not bad, not bad at all! Seems like a decent spot to throw some bets around. Might give it a whirl this weekend. Check it out 9okbet and tell me what you think!
Alright guys, anyone heard of ffokbet? I’m looking for a new platform. Is it legit? If anyone has experience, shout! Otherwise might go check it out myself. ffokbet… sounds interesting already.
Yo! Found this new site, yonocasinogames. Looks like they got a bunch of games. Anyone played there? Thinking of trying my luck. Give it a try yonocasinogames and let’s share notes!