Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай шатжээ

2025-04-29 123 0

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна.

Түймрийн голомтод  Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж /2025.04.28/ 23:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ