Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 07:00 цагт enaadam.mn сайтаар худалдаалахыг өчигдөр зохион байгуулах хорооноос нь мэдэгдсэн.
Иргэд өнөө өглөө цаг 07:00 болохтой зэрэгцэн дээрх сайтад нэвтэрч тасалбараа авах гэтэл ихэнх суудал түгжигдсэн, зарагдсан гэх төлөвүүдтэй харагдаж, зарим нь суудлаа сонгоод төлбөрөө хийх гэтэл амжилтгүй болсон зэргээр санал гомдлоо олон нийтийн сүлжээнд бичсээр байна.
Уг нь долоодугаар сарын 11, 12-ны нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдах байсан бөгөөд нэг хүн хамгийн ихдээ хоёр тасалбар авах боломжтой гэж албаныхан мэдээлсэн. Мөн системийн ачааллыг тэнцвэржүүлэх, зөв зохистой ажиллуулах зорилгоор 30-60 секунд тутамд суудлын мэдээллийг шинэчлэн харуулна гэж байв. Гэтэл бодит байдал дээр тасалбарууд 4-6 минутын дотор зарагдаж дууссанд иргэд бухимдалтай байна. Цахим орчинд ченжүүд гэх хүмүүс наадмын тасалбарыг 450 мянган төгрөгөөр дамлан борлуулж эхэлжээ.


0 cэтгэгдэлтэй