Генсекийн төлөөх зодоон буюу жагсаалын булаацалдаан

2022-12-05 2442 0


Олон долоо хоногийн өмнөөс л төв талбай дээр жагсацгаая хэмээн монголын инфлүүзер болгон шахуу уриалж тэр ч очих гэнэ энэ ч очиж жагсах гэнэ гэдэг цуу яриа наадмын мэдээ шиг хурдан тархав. Өчигдөр болсон жагсаалаас харахад нөгөө уриалж байсан олон инфлүүзерүүд илбэтэй юм шиг алгаж болж жагсаал болгон дээр зогсож байдаг өнөө хэд л микрофон булаацалдаж харагдав. Тэдний яриаг сонсоход яг ямар шаардлагыг хэнээс шаардаад байгаа нь тун тодорхойгүй. Ихэвчлэн нүүрсний хулгайн нэрсийг зарла гэж их хурлаас шаардах аж. Хэлдэг яриа, хийдэг үйлдэл өмнөх ажлаа хий жагсаалтай тун ижил. Зарим дүр нь ч аанай л хэвээрээ аж.

Жагсагчид яагаад заавал 12 сарын 04 нд амралтын өдөр жагсав? Яагаад заавал жагсаал болгон дээр ирдэг хүмүүс цуглав? Яагаад гурван өдөр жагсахаар уриалаад байна? Энэ бүхний нэгтгэл нь маргааш болох МАН-ын Бага Хуралд байна гэж хардахаар байна. Эрх баригч намынхан энэ удаагийн Бага Хурлаараа шийдэх ганц зүйл нь төрийн сайд болсон Д.Амарбаясгалан даргаа сольж шинэ намын генсекээ томилох. Шинэ генсекээр У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн Тамгын дарга болох Я.Содбаатар ирэхээр талууд тохирсон гэдгийг хэвлэлийнхэн мэдэж байгаа. Яг энэ жагсаалаас харвал тэр тийм ч шулуухан ирчихгүй бололтой. Д.Амарбаясгалан ч давхар дээлээ дүн өвлөөр тайлаад өгчих  хүсэлгүй байгаа юм болов уу гэж хардахаар байна.

Жагсаал ч үдээс хойш нэмж ирсэн хүмүүс нүүрсний хулгайн асуудлыг биш ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж хариуцлага тооцох асуудлыг гэнэт сөхсөнөөр ихэнх жагсагчид их тэнгэр уруу хөдөлцгөөж цагдаагийнхан сүртэй хамгаалалт авснаар сошл лайваар үзэж байсан иргэдийн цөсийг нэмж хөөргөв. Шулуухан хэлэхэд анхны хэд жагсаалаа дээрэмдүүлчихсэн нь тэр.

Хувилбар А : МАН ын Бага Хурал хойшилж хоёр өдөр жагсагчид цагаан байрны гадаа жагсана.
Өнөө өглөөнөөс эхлэн сошл хаягуудаас ажил, хичээл хаяхыг уриалсан агуулгатай контэнтүүд ихээр цацагдаж эхлэв. Хамгийн сонирхолтой нь жагсаал болох газар нь төв талбай биш МАН-ын цагаан байр. Жагсагчид гэнэт МАН ын Бага Хуралд санаа нь зовж эхэлж байгаа нь сонин биш гэж үү. Тэдний зорилго бол МАН-ын цагаан байрыг бүсэлж Бага Хурлын гишүүдийг нь оруулахгүй байсаар хурлыг хойшлуулах юм. Мэдээж энэ нэг л хүнд ашигтай.

Хувилбар Б : Ерөнхийлөгчийн тал Д.Амарбаясгаланг давхар дээлийг тайлуулна.
Нөгөө хувилбар нь хоёр талын жагсаалын тэмцэлд У.Хүрэлсүх ерөнхийлөгч дийлж Д.Амарбаясгалан даргын генсекийг нь аваад зогсохгүй сайдыг нь мултлуулж 2024 онд нийслэл юм уу Говь Алтайн сонгуулийг удирдуулахаар илгээх магадлалтай юм. Хамгийн хэцүү нь түүний оронд хэрэг эрхлэхийн сайд болохыг мөрөөдөгсөд залуу сайд нарт байгаа төдийгүй ерөнхийлөгчийг тойрч идэвхтэй лоббидож байгаа гэх ордны ховч байна.

Аль ч хувилбараар нь харсан эрх баригч МАН ын дотоод зодоон ширүүсэж түүхэнд байгаагүй сенсацтай Бага Хуралд болохнээ. Улны бидэнд харж суух л үлдэж байна. Нээрээ Ч.Ундрам гишүүн намынхаа эмэгтэйчүүдийн тэргүүн болох боломжоо нэгэнт алдсан байна лээ шүү.

 

Холбоотой мэдээ