Автомашин онхолдож автозамын хажуу руу унажээ

2023-12-05 3719 0

Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол багийн “Систем” гэдэг газар автомашин онхолдож автозамын хажуу руу унасан тухай дуудлагыг  12.04-ний өдрийн 05:45 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 07:15 цагт очиход иргэн Г-ын эзэмшлийн “Бонго” загварын автомашин автозамын хажуу руу онхолдсон байсныг 15 минут ажиллаж татан гаргаж автомашиныг Баруунтуруун сум руу чирч хүргэсэн. Иргэн Г-ын биеийн байдал хэвийн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ