
Монголын амьд хөгжмийн хамтлагууд анх удаа хамтран “Цэнгэлдэх live music concert” шоу тоглолтыг хийх гэж байна. Тодруулбал, “Morningstar”, “Night train”, “A-Sound”, “Lemons”, Чойжоо, “Niciton”-ы Баачкаа тэргүүтэй монголын амьд хөгжмийн шилдгүүд Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа нэгэн дээвэр доор цугласан “ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT” өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-ны баасан гарагт төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Хамгийн том, хамгийн өндөр буюу 27 метр, хамгийн нарийн хийцлэлтэй тайзнаа онцгой содон үзүүлбэрүүдтэй амьд хөгжмийн одод хит болсон дуунуудаа дуулна. Мөн энэ зуны хамгийн онцгой шоуны сюрприз нь рок одод хамтарч дуулна. Хэн, хэнтэй нэгдэж ямар дуу дуулахыг бид өнөө орой үзэхнээ. “NIGHT TRAIN”, “THE LEMONS”, “A-SOUND”, CHOIJOO, BATCHULUUN (Niciton), “MXRNINGSTAR”, “DAVAIDASHA & BABA YAGA”, “THE PIPS”, “THE TOURISTS” гээд үе үеийн амьд хөгжмийн төлөөллүүд цугларч, цэнгэлдэхэд гал асаах, амьд хөгжмийн акулууд болон одоо цагийн хамгийн супер рок залуусыг нэгэн дор үзэж, хэний ч санаанд оромгүй гайхамшигтай хамтралыг нүдээр үзэж цэнгэн баясах мөч ойртсоор.
Уг шоуны бас нэгэн онцлог бол өмнөх эвентүүдээс харуул хамгаалалт, аюулгүй байдал, зохион байгуулалтыг гурав дахин нэмэгдүүлсэн шийдэл юм. Онцолбол өнөө орой /2025.06.13/ цэнгэлдэхэд “ЦЭНГЭЛДЭХ LIVE MUSIC CONCERT” тоглолтын үеэр 400 цагдаагийн алба хаагч, 150 зохицуулагч, 270 гаруй хамгаалалтын ажилтан ажиллана.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцаарай.


3 cэтгэгдэлтэй
Ready to roll with Panalobet? Lets see if you can win big time, cabron! Get started here: panalobet
Thinking about trying 23win01bet… Anyone else used it? The odds look alright, and they have a few promos, might be worth signing up! Check out 23win01bet details here.: 23win01bet
Heard about the BHT Club, went to bhtclubsignup and the registration was pretty straightforward. Gonna see what it’s all about. Join now: bhtclubsignup