Anuxai’s fitness show нэвтрүүлгийн 2 дахь улирал үзэгчдэд хүрч байгаа. Шоуны дасгалжуулагч багш Анухай оролцогчдод хатуу шаардлага тавьж, ширүүхэн ханддаг. Шоу эхэлснээс хойш оролцогч Г.Эрдэнэтунгалаг элэгдүүлсэн тухайгаа гомдоллож “Хэн хариуцлага хүлээх вэ” хэмээн цахим хаягтаа нийтэлж байв. Тэгвэл шоуны оролцогч чөлөөт уран бүтээлч, дизайнер Т.Маргад-Эрдэнэ дасгалжуулагч багштайгаа ам муруйн шоугаа орхижээ. Тэрбээр зураг авалтын үеэр “Хүмүүс хүний нүдэн дээр юм хэлж чаддаггүй шүү. Дандаа араар нь ярьдаг” гэхэд дасгалжуулагч багш Анухай “Надад төвөгтэй байна. Тэгвэл гар” гэснээр оролцогч Т.Маргад-Эрдэнэ “Тэгвэл би таны дасгал дээр очихгүй. Бүдүүлэг зангаа шаардлага тавьж байна гэж эндүүрч байна” хэмээн шоуг орхин явжээ. Түүний хэлснээр бол багшийн тавьж буй шаардлага, үйлдэл зүй ёсны шаардлага биш бүдүүлэг зан хэмээн үзэж, ийнхүү ам мурайн шоуг орхисон аж. Оролцогч Т.Маргад-Эрдэнэ шоуг орхисон дугаар өнөө орой 20:30 цагт тв8 телевизээр гарах юм.


3 cэтгэгдэлтэй
Signed up for Bravobet last week and already had a blast. The promotions are pretty generous and the variety of games kept me entertained. It’s worth a look for sure. bravobet
Heard whispers about lucky cola agent vip. Is it really worth climbing the ranks? Better perks, better commissions? Need some insider info!
Looking for the PHLBoss apps download? Man, everyone’s been talking about this. Supposedly super convenient. Give this a shot if you’re after it: phlboss apps download