Хоёр өдрийн дотор баавгай малд халдсан, суурьшлын бүсэд нэвтэрсэн гэх 62 дуудлага иржээ

2026 оны 10 сарын 13

2026 оны 10 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд хүрэн баавгай үзэгдсэн, суурьшлын бүсэд нэвтэрсэн, малд халдсан тухай нийт 62 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
 
Үүнээс Завхан аймгийн 9 суманд 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан 3 тохиолдолд баавгайг аюулгүй болгожээ.
 
Мөн Хэнтий, Дархан-Уул, Завхан аймаг болон нийслэлд ирсэн дуудлагын дагуу эрэн хайх, самналтын ажиллагаа явууллаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд баавгай үзэгдсэн гэх мэдээлэл батлагдаагүй.
 
Улсын тусгай хамгаалалттай газруудад 6 дуудлага бүртгэгдэж, байгаль хамгаалагчид эргүүл, хяналт хийж байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох байгууллагууд дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна.
 
Иргэд та бүхэн баталгаагүй мэдээлэл түгээхгүй байж, баавгай үзэгдсэн тохиолдолд холбогдох байгууллагад шуурхай мэдэгдэнэ үү. Иргэд анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.