ЖДҮ | Бичил бизнес эрхлэгчдэд олгох зээлийн сонгон шалгаруулалтын гурав дахь үе шатны хурал боллоо

2026 оны 10 сарын 19

ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/320 дугаар тушаалаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр (мах, махан болон ноос, ноолууран бүтээгдэхүүнээс бусад) эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж буй Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.

Зээл хүссэн төслийн материалыг 2026 оны 09 дүгээр сарын 02-оос 10 дугаар сарын 01-ний өдрийн 17.30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд төсөл хүлээн авах цахим системээр (https://sme.gov.mn)-ээр амжилттай хүлээн авсан. Үүнд Улаанбаатар хотын 66 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 41 аж ахуйн нэгж 10,0 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ цахим систем баталгаажуулан ирүүлжээ. 

"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заадаг.  Зээлийн цахим системд нийт ирүүлсэн хүсэлтийн 73,2% нь 200-300 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн байна. 

НИЙТ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АНГИЛАЛААР 

№

Зээлийн ангилал

Төслийн тоо

Хүсч буй зээлийн дүн

Эзлэх хувь

1

0-100 сая төгрөг хүртэл

9

845,162,100.00

21,9%

2

100-200 сая төгрөг хүртэл

2

327,000,000.00

4,9%

3

200-300 сая төгрөг хүртэл

30

8,847,462,489.00

73,2%

 

Нийт  

41

10,019,624,589.00

100%

Журмын 11.3-т зааснаар төсөл сонгон шалгаруулалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулдаг. Үүнд, төслийн иж бүрдэл, урьдчилсан судалгааг I шатанд, төслийн газар дээрх үнэлгээг II шатанд хийж, шаардлага хангасан төслүүдийг сонгон шалгаруулалтын эцсийн шат болох Төсөл сонгон шалгаруулах хорооны (ТСШХ)-ны хуралд оруулдаг. Урьдчилсан судалгааны I шатанд-15, төслийн нарийвчилсан үнэлгээний II шатанд  дараах 7 аж ахуйн нэгж тэнцэж ТСШХорооны хуралд өөрсдийн төслийг танилцууллаа.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

Дараагийн мэдээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.