Сугалааны тохирлын мэдээ

2023-10-18 50 0

Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 41 377 883 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1,
7 орон таарсан 6,
6 орон таарсан 34,
5 орон таарсан 361,
4 орон таарсан 3697,
3 орон таарсан 37169 баримт тохиролд таарч азтан боллоо.
Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 9281 азтан, Хан-уул дүүрэг 6559 азтан, Баянгол дүүрэг 5150 азтан, Баянзүрх дүүрэг 5131 азтан, Чингэлтэй дүүрэг 4264, Сонгинохайрхан дүүрэг 3137, Дархан-уул аймаг 866 азтан, Орхон аймаг 749 азтан, Дорнод 634, Өмнөговь 609 азтан тохирол таарсан байна.
Шинэчилэн батлагдсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Увс аймаг +22%, Хэнтий аймаг +18%, Хан-Уул, Булган аймаг +17%, Налайх дүүрэг +15% байлаа.
Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Холбоотой мэдээ