Тендерт оруулсан ААН-ээсээ үл хөдлөх авч бусдын дансаар их хэмжээний орлого хүлээн авсан гэх албан тушаалтныг шалгаж байна

2024-01-25 263 0

Удирдах албан тушаалтан “Б”-гийн хахуулийн шинжтэй үйлдлийг ХОМ-ийн хяналт шалгалтаар тогтоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал тэрбээр албаны чиг үүргийн дагуу харилцаж сонгон шалгаруулалт явуулсан аж ахуйн нэгжээс хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө хүлээн авч өмчилсөн ба уг хөрөнгийг түрээслүүлсэн орлогоо бусдын нэр дээрх дансаар хүлээн авч, өөрөө ашигласан аж.

Хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэйгээр автомашин өмчилсөн ч тэр нь тухайн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан үнэлгээтэй, эх үүсвэр нь хууль ёсны орлогоор нотлогдоогүй байна.

Мөн өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийхдээ бусдын нэр дээрх харилцах данс ашигладаг, уг дансаар их хэмжээний орлого хүлээн авсан, хахуулийн шинжтэй үйлдлийг ХОМ-ийн хяналт шалгалтаар тогтоожээ.

Холбоотой мэдээ