Сугалааны тохирлын мэдээ

2023-08-23 47 0

Өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2023 оны 07 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 41 012 197 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 2,
7 орон таарсан 6,
6 орон таарсан 39,
5 орон таарсан 360,
4 орон таарсан 3612,
3 орон таарсан 36861 баримт тохиролд таарч азтан боллоо.

Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 9222 азтан, Хан-уул дүүрэг 6240 азтан, Баянгол дүүрэг 4719 азтан, Баянзүрх дүүрэг 4640 азтан, Чингэлтэй дүүрэг 4274 азтан, Сонгинохайрхан дүүрэг 3104 азтан, Дархан-уул аймаг 894 азтан,  Орхон аймаг 770 азтан, Дорнод 636, Өмнөговь 572 азтан тус тус тохирол таарсан байна.

Шинэчилэн батлагдсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +29%, Хэнтий аймаг +21%, Архангай аймаг +19% дүүрэг, Дархан-Уул аймаг +18%,  Төв аймаг +18%, Завхан, Баянхонгор аймаг +16%  байлаа.

Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Холбоотой мэдээ