Сугалааны тохирлын 2 супер азтан Баянгол дүүргээс тодорлоо

2023-06-19 48 0

Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 44408235 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 2
7 орон таарсан 4
6 орон таарсан 37
5 орон таарсан 427
4 орон таарсан 4047
3 орон таарсан 40031 баримт тохиролд таарч, нийт 44548 азтан тодорлоо.

Хамгийн өндөр нь аймагаас Дархан-Уул аймаг 929 азтан, Орхон аймаг 835 азтан, Дорнод аймаг 696 азтан, дүүрэгээс Сүхбаатар дүүрэг 10521 азтан, Хан-Уул дүүрэг 6879, Баянгол дүүрэг 5653 азтан тодорсон байна.

Шинэчилэн батлагдсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Төв аймаг өсөлтийн хувь 13%, Хөвсгөл аймаг 12%, Архангай, Увс аймаг 12%, дүүргээс Багахангай 15%, Хан-Уул, Багануур дүүрэг 12%, Баянзүрх дүүрэг 11% -ийн тус тус өсөлттэй байлаа.

Та азтаны болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.

 

 

 

Холбоотой мэдээ