Монголын татварын албанаас хүүхэд залууст татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлийг сурталчилан таниулах, татвар төлөгчиддөө талархах, сурталчилах чиглэлээр жилийн бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг иргэд, хуулийн этгээдүүддээ цахим үйлчилгээнд уриалах, цахим үйлчилгээний системүүдээ танилцуулах, цахим үйлчилгээг хэрхэн авах заавар, зөвлөгөөг хүргэх зорилготойгоор “Цахимаар үйлчлүүлье” уриатай тэмдэглэж байна.
Татварын багц хууль 2019 онд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Монголын татварын албаны үйлчилгээнд томоохон шинэчлэл хийгдэж, бүх үйлчилгээгээ 100% цахимжуулж, дараагийн шатны цахимжуулалтаа эхлүүлж, хиймэл оюун ухааныг ашиглах сууриа тавиад байна.
Жил бүрийн шилдэг татвар төлөгчдөө шалгарууллаа. Улсын төсөвт хамгийн их татвар төлсөн 10 ААН-ийг шалгарууллаа. Мөн том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн сегментээс хууль даган мөрдөлтийг илэрхийлдэг “Business score” үнэлгээгээр тэргүүлсэн 10 татвар төлөгчдийг тус тус шалгаруулан, олон нийтэд алдаршуулна.
Татварын төлөгчдийн 7 хоногийн хүрээнд Татварын ерөнхий газар болон бусад албад танхимын сургалтуудыг зохион байгуулахаас гадна ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад татварын боловсрол олгох хичээл заах зэрэг уламжлалт арга хэмжээнүүдээр үргэлжилнэ.
Татвар төлөгчид та бүхэн цахим үйлчилгээг дараах системүүдээс авах боломжтой.
Цахим тайлангийн систем etax.mta.mn
- Бүртгүүлэх, баталгаажуулах
- Тайлан илгээх
- Татвараа төлөх
- Хүсэлт илгээх,Тодорхойлолт авах
Татвар төлөгчийн цахим систем – itax.mta.mn
- Хялбар бүртгэл
- Хялбар төлөлт
- Татвар төлсөн баримт авах
Татварын мэдээлэл, зөвлөгөө – mta.gov.mn
- Мэдээ, мэдээлэл
- Эрх зүйн баримт бичиг
- Зөвлөгөө, сургалт
Цахим төлбөрийн баримтын систем – ebarimt аппликейшн
- Төлбөрийн баримт үүсгэх, бүртгэх
- НӨАТ-ын урамшуулал, сугалааны мэдээлэл авах
0 cэтгэгдэлтэй