Сугалааны тохирлын мэдээ

2023-03-22 40 0

Өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 28-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 35568477 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 1
7 орон таарсан 2
6 орон таарсан 32
5 орон таарсан 319
4 орон таарсан 3158
3 орон таарсан 31922 баримт тохиролд таарч, нийт 35434 азтан тодорлоо.
Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.

Холбоотой мэдээ