Гавьяатуудаа хүндэтгэн хүлээн авлаа

2023-02-19 134 0

“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн босгон дээр ТЕГ-ын удирдлагын багийн хамт олноос “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цол хүртсэн С.Даян, Х.Хурметхан Я.Батжаргал, НТГ-ын Захиргааны хэлтсийн дарга Х.Төмөрбаатар нарыг хүндэтгэн хүлээн авлаа. Арга хэмжээний үеэр Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал гавьяатууддаа “Татварын албаны хөгжлийн бодлого, үйл ажиллагааг тодорхойлон хэрэгжүүлэх, хүний нөөц, техник технологи, төсөв санхүүг бэхжүүлэх, татварын мэдээллийн тогтолцоо, арга зүйг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ТАТВАРЫН АЛБАНЫ ХҮНДЭТ ДЭВТЭР-т бичиж алдаршуулсан”-ыг батламжилж гэрчилгээг гардуулав.

Холбоотой мэдээ