Сугалааны тохирлын мэдээ

2023-02-15 43 0

Өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 37032515 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 3
7 орон таарсан 2
6 орон таарсан 30
5 орон таарсан 365
4 орон таарсан 3367
3 орон таарсан 33138 баримт тохиролд таарч, нийт 36905 азтан тодорлоо.
Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.

Холбоотой мэдээ