Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон Татварын ерөнхий газар болон харьяа нэгж, Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн төрийн захиргааны 55 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.
Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөсөн албан хаагчдад ажлын амжилт хүсч, өргөсөн тангарагтай үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүсье.
0 cэтгэгдэлтэй