ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ МЭДСЭНЭЭС 7 ХОНОГИЙН ДОТОР ШҮҮХЭД ХАНДАЖ БОЛНО

2023-11-02 399 0

 

Иргэн М нь хариуцагч Н байгууллагад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх “хариуцагч Н байгууллага нь үнэлгээчний тайланг төлбөр төлөгч М-д мэдэгдээгүй байна” гэж дүгнэн, эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийг хариуцагч Н байгууллага эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг шүүх хангалаа.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх “хариуцагч Н байгууллага нь үнэлгээчний тайланг ажлын 3 өдрийн дотор төлбөр төлөгч М-д мэдэгдсэн болох нь баталгаат шуудангийн дардас бүхий баримт, мөн төлбөр төлөгч М-ийн гэр бүлийн гишүүн Ч-гийн мэдэгдэлтэй танилцаж гарын үсэг зурсан баримт зэргээр тогтоогдсон, улмаар нэхэмжлэгч М хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7/

Холбоотой мэдээ