Дэлхийн мэдээллийн технологийн шоу болж байсан барилгад гал гарчээ

2025-04-25 55 0

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дахь “COEX” барилгад өнөө өглөө /2025.04.25/ гал гарчээ. Тус төвд 2025 оны Дэлхийн мэдээллийн технологийн шоу зэрэг хэд хэдэн арга хэмжээ болж байгаа бөгөөд хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэв. Гал “COEX” барилгын хоёрдугаар давхарт байрладаг ресторанаас гарсан гэж таамаглаж байна.

Гал түймрийн албаныхан өглөөний 11:06 цагийн үед дуудлага хүлээн авчээ. Улмаар 11:40 цагийн үед голомтыг унтрааж, 13:14 цагийн үед бүрэн унтраасан байна.

Дөрвөн хүн угаартсанаас өөр хохирлын мэдээлэл алга байна. Нийт 1200 гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Мөн 120 гал сөнөөгч 33 машин техниктэй ажиллав.

Холбоотой мэдээ