Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн хоёрдугаар бүсийн 18 дугаар чуулган РА II-18 энэ сарын 22-25-нд цахимаар болж байна.
ДЦУБ-аас зохион байгуулж буй чуулган нь Азийн бүсийн Үндэсний Цаг уур, усны байгууллагууд (ҮЦУУБ)-ын төлөөлөгчдийг нэгтгэж буйгаараа онцлог юм. Чуулганаар бүс нутгийн тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтийг үнэлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ДЦУБ-ын стратегийг нийцүүлэх хүрээнд цаг уур, уур амьсгал, ус болон байгаль орчны холбогдох үйлчилгээний чанарыг сайжруулах, эрт сэрэмжлүүлэх үйлчилгээ, дэд бүтэц, чадавхыг бэхжүүлэх тухай хэлэлцэж байна.
Чуулганд ЦУОШГ-ын дарга бөгөөд ДЦУБ-ын Монгол Улс дахь Байнгын төлөөлөгч Э.Баттулга, тус агентлагын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал оролцжээ.
0 cэтгэгдэлтэй