Энэ сарын 16-ны 18.00 цагийн орчимд “СХД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нас барсан нярай хүүхдийн цогцос байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, дээрх хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж буй бөгөөд 5-6 сартай эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох аж. Одоогоор мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй бөгөөд цогцос олдсон асуудал нь гэмт хэргийн шинжтэй тул мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.
0 cэтгэгдэлтэй