Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их, дээд сургуульд зэргийн бус нэг семестрийн солилцоонд хамрагдах боломжийг олгодог Global Undergraduate Exchange Program(Global UGRAD) хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Үүнд хамрагдах хүсэлтэй оюутнуудын цахим өргөдлийн материалыг 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм.
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын Монгол оюутан байх
- 2024 оны нэгдүгээр сарын байдлаар дор хаяж нэг семестр суралцсан байх
- Хөтөлбөрт хамрагдаж ирээд бакалаврын сургалтаа дуусгахад дор хаяж нэг жил үлдсэн байх
- Хөтөлбөрт хамрагдах үедээ 18-24 настай байх
- Англи хэлний чадвар сайтай байх (хамгийн доод тал нь TOEFL IBT 48 оноо авах чадвартай байх. 48-60 оноотой цөөн тооны оюутныг Англи хэлний виртуал сургалтад хамруулна. АНУ-д явагдах солилцооны хөтөлбөрт хамрагдахын тулд оюутан нь доод тал нь 61 оноо авах чадвартай байх шаардлагатай)
- 3.0-аас доошгүй голчтой байх
- Манлайллын чадвараа академик үзүүлэлт, олон нийтийн үйл ажиллагааны оролцоо, хичээлээс гадуурх үйл ажиллагаануудаараа харуулах
- АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.
- Хөтөлбөрөө дуусгаад эх орондоо буцах.
Англи хэлний шалгуураас бусад шалгуурт тэнцсэн цөөн тооны оюутнуудад нэг улирлын Англи хэлний сургалтыг санал болгодог ба үүнд орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бусад онцгой хүндэтгэх шалтгаантай оюутнуудыг хамруулна. Англи хэлний сургалт намрын улиралд явагддаг ба сургалтад хамрагдах шаардлагатай оюутнууд намар АНУ-ыг зорьж хэлний сургалтад хамрагдсаны дараагаар хөтөлбөрөө хаврын улирлаас эхлүүлнэ. Иймд эдгээр оюутнуудын хөтөлбөр жилийн хугацаатай байна.
Тэтгэлэгт багтах зүйлс:
- Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно)
- Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна
- Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана
- Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө
- Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмж олгоно
Глобал ЮГРАД хөтөлбөрт өргөдөл гаргахдаа алхам:
- Хөтөлбөр хэрэгжүүлэгч World Learning-ын сурагчдын портал сайтад бүртгүүлэх: worldlearning.org
- Онлайн өргөдлийн маягтыг бөглөж, илгээх (Онлайн өргөдлийг бөглөхийн тулд сурагч дээрх портал сайтад бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу)
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.
Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам
0 cэтгэгдэлтэй