ОХУ-ын ерөнхийлөгч Путин тэрбумтан Элон Маскийг ЗХУ-ын сансрын амжилтын ард байдаг гол хүн Сергей Королевтой харьцуулжээ. Тэрбээр Оросын сансрын бодлогын асуудлаар оюутнуудтай уулзахдаа “АНУ-д амьдардаг нэг хүн байдаг даа, дандаа Ангараг гаригийн талаар солиотой галзуу юм ярьж байдаг. Тодорхой үзэл санаатай ийм хүмүүс хүн төрөлхтөний дунд ховорхон төрдөг. Өнөөдөр итгэмээргүй санагдаж болох ч хэсэг хугацааны дараа хүмүүс ойлгох болно” гэсэн юм.
Тэр өмнө нь ч бас Маскийг “гайхамшигтай хүн” гэж нэрлэн, магтаж байсан удаатай. Дональд Трампийн топ зөвлөх Элон Маскийн хувьд сүүлийн үед Украин дахь дайныг идэвхтэйгээр шүүмжилж, дуу хоолойгоо өргөх болсон билээ.
Дашрамд дурдахад, Сергей Королев нь 1950, 1960-аад оны ЗХУ-ын сансрын салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан ахлах инженер юм. 1961 онд Юрий Гагариныг дэлхийн сансрын багт багтаж, түүх бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүнээр түүнийг нэрлэдэг.
0 cэтгэгдэлтэй