ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсээс Улаанбаатар хотын Туул голын дагуух усны чанарын хяналт шинжилгээний цэгүүдэд Уу булан, Налайх, Сонгино дээд, Сонгино доод, Хадан хясаа зэрэг нийт таван цэгээс 2025 оны хоёрдугаар сарын 12-13-нд дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ.
Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2024 оны мөн үетэй харьцуулсан байдлаар доорх графикт харууллаа.
Туул голын дагуух зарим цэгийн усны цахилгаан дамжуулах чанар, uS/см
Улаанбаатар хотоос дээш болон хотын орчимд усны цахилгаан дамжуулах чанар /ЦДЧ/ 99-111мкСи/см, Улаанбаатар хотоос дооших Сонгино доодоос Хадан хясаа хүртэл 849-1072 мкСи/см (Зураг1) байна.
Хүснэгт1. Туул голын усны гол ионуудын агууламж
Туул голын дагуух ерөнхий хатуулгийг А.Е.Посоховын ангиллаар авч үзэхэд Уубулан, Сонгино дээд хяналт-шинжилгээний цэгүүдэд 1.04-1.14мг-экв/л, Сонгино доодоос Хадан хясаа цэгүүдэд 1.58-4.58 мг-экв/л буюу боломжийн зөөлөн ус ангилалд байна. Ерөнхий эрдэсжилт 284-907мг/дм3 буюу Их эрдэсжилттэй (Хүснэгт1) хэмжээнд байна.
Хүснэгт 2. Туул голын усны биогенийн нэгдлүүдийн агууламж
Шинжилгээний дүнгээс харахад (Хүснэгт 2) голын ус саармаг орчинтой (рН=7.79-8.12), Улаанбаатар хотоос дооших цэгүүдэд биогенийн үзүүлэлтүүдийг хүлцэх агууламжтай харьцуулахад:
- Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж хүлцэх агууламжаас дахин 47.2-64.8 дахин давсан (Зураг 2)
- Аммонийн азот (NH4) 40.9-170.6 дахин (Зураг 3), нитритийн азот (NО2) 32-43 дахин их байна (Зураг 4) бөгөөд Сонгино доодоос Хадан хясаа цэгийн орчимд онцгой их бохирдолтой байна.
Зураг 2. Усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5-)ийн агууламж, мг/л
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ
2025 оны 2-р сард Улаанбаатар хотын хаягдал ус цэвэрлэх дөрвөн байгууламжийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт найман сорьц авч шинжилгээ хийжээ.
Хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан Хүснэгт 3-т үзүүллээ.
Хүснэгт 3. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын шинжилгээний дүн
Шинжилгээний дүнгээр Төв цэвэрлэх байгууламж 43.8%, Нисэх цэвэрлэх байгууламж 99.2%, Био орон сууц цэвэрлэх байгууламж 96.4%-ийг цэвэрлэсэн хаягдал бохир усын Туул голд нийлүүлсэн байна.
0 cэтгэгдэлтэй