Баянзүрх дүүрэг дэх эзэнгүй нохой, муурыг устгахад 450 сая төгрөг зарцуулна

2025-04-16 32 0

Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгой бууруулах ажил” нэртэй тендерийг өнөөдөр зарлажээ.

Тендерийн төсөвт өртөг 450 сая төгрөг бөгөөд хараа хяналтгүй явж байгаа эзэнгүй нохой, муурыг зориулалтын өгөөш, уурга, тор ашиглан хүнлэг байдлаар барина хэмээн заажээ.

ТЭЗҮ-д зааснаар жилд хоёроос доошгүй удаа иргэдээс эзэнгүй, нохой муурыг худалдан авах бөгөөд иргэдээс худалдаж авсан болон дээр дурдсан аргаар барьсан амьтдыг түр байршуулах байрт байлга аж.

Ингээд гарцаагүй нөхцөлд /галзуурсан, баригдахгүй байгаа, хүн, мал амьтанд халдсан/ механик болон бусад аргаар тоог нь бууруулах юм. Улмаар устгалын ажлыг сард хоёроос доошгүй удаа хийж устгасан сэг зэмийг Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хүргэнэ гэж заажээ.

Холбоотой мэдээ