Австралид 16-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хоригложээ

2025-04-16 33 0

Австралийн Засгийн газар 2024 оны арваннэгдүгээр сард “Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар”-тай холбоотой хууль баталжээ.

16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хориглосон байна. Энэ хууль ирэх 12 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ.

Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформуудыг ашиглаж байжээ. Ямар нэг насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй хэмээн үзжээ.

Мөн Францад 15-аас доош насны хэрэглэгч нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг болсон гэж Боловсролн сайд П.Наранбаяр танилцуулав. АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, Швед, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хуультай гэв.

Манай улсад дэлгэцийн донтолт хурцадмал асуудал болсныг П.Наранбаяр сайд тэмдэглээд “Бодит нөхцөлийг тооцон, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, эрх зүйн орчныг тодорхойлох шаардлагатай. Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэг байгуулна гэлээ.

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцуулав. Цагдаагийн байгууллагад сүүлийн 5 жилд буюу 2020-2024 10.164 хэргээс6.9 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлжээ.

Цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас 459 хүүхэд өртөж хохирсон байна. Жилийн дундаж өсөлт нь 62 хувьтай байгаа аж. Сүүлийн таван жилд үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

29 буюу 8.3 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Дээрх гомдол мэдээллийн 311 буюу 88.9 хувь нь нийслэлд, 39 буюу 11.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Холбоотой мэдээ