Монгол Улс Финландын Туркугийн их сургуулийн эрдэмтдийн хөгжүүлсэн эдүтэн цахим системийг туршиж, 2023-2024 оны хичээлийн жилд 3-4 дүгээр анги, 2024-2025 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид хэрэгжүүлж буй.
Цахим системийн шинэчлэл хийснээр хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлж, интернэтгүй орчинд ажиллах, багш нар олон улсын математикийн сургалтын арга зүйгээс суралцах, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Цахим системийн шинэчлэлийн хүрээнд мобайл аппликейшн, багшид зориулсан арга зүйн удирдамжийг танилцуулах зорилгоор Эдүтэний Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Макке Леппанен, программист Тээмү Ражала нар монголд ажиллаж байна. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Макке Леппанен, Тээмү Ражала нарыг хүлээн авч уулзсан юм.
0 cэтгэгдэлтэй