
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа. Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан /2025.04.12/ болсон бөгөөд тус барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М. Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэсэн юм. Харин чансааны нэгт бичигдэж байсан Улсын аварга О.Хангай чансааны хоёрт бичигдэж байна.
Дашрамд дурдахад, ирэх Бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 19-ний 13:00 цагаас “Хамбын бор”, “Урт гарт” хэмээх Монгол Улсын хүчит арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно.
0 cэтгэгдэлтэй