УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сургуулийн орчинд цахим хэрэглээг 3-6 сар хязгаарлах санал гаргав

2025-04-16 30 0

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал ба зохицуулалт” судалгаанд дурдсанаар 13-18 насны судалгаанд оролцогчдын 71 хувь нь өдөр бүр цахим орчинд давтамжтай нэвтэрдэг. Үүний 96 хувь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк месенжер ашигладаг гэсэн байна. Мөн 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ.

Судалгаагаар хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан, тэдгээрийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, мөн хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс олон хаягтай байдаг.

Хүүхдүүдийн 61 хувь нь илүү хаягаараа бусадтай чатлах, 36 хувь нь нийгмийн сүлжээг эцэг, эхийн хяналтгүйгээр ашиглах зорилготой гэсэн судалгааны дүн гарсан байдаг аж.

Судалгаагаар  7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг. Тэдний 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал ба зохицуулалт” судалгаанд дурдсанаар 13-18 насны судалгаанд оролцогчдын 71 хувь нь өдөр бүр цахим орчинд давтамжтай нэвтэрдэг. Үүний 96 хувь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк месенжер ашигладаг гэсэн байна. Мөн 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ.

Тэгвэл өчигдөр хуралдсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сургуулийн орчинд цахим хэрэглээг 3-6 сар хязгаарлах санал гаргав. Тэрбээр, хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт болоод гэмт хэргийн шалтгаан болж байгаа цахим орчины хэрэглээг сургуулийн орчинд 3-6 сар хааж ямар үр нөлөө гарахыг харах хэрэгтэй. Цахим орчин ашиглахгүй амьдарч болоод байсан. Одоо гар утаснаасаа хүүхдүүд салахгүй байна. Гадаа гарч тоглодог хүүхэдгүй боллоо гэв.

Дэлхийн улс орнууд насанд хүрээгүй хүүхдийг цахим халдлагаас хамгаалах талаар хууль баталж, зарим хориглолт тогтоож эхэлжээ. Тухайлбал, Австралийн Засгийн газар 2024 оны арванэгдүгээр сард 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хоригложээ. Энэ хууль 2025 оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна. Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформуудыг ашиглаж байсан бөгөөд ямар нэгэн насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүсгэж байсан хэмээн үзжээ.

Франц Улс 15-аас доош насны хэрэглэгч нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг болсон.

Мөн АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, Швед, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ зэрэг улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлаад байгаа аж.

Монгол Улсын хувьд нийгмийн сүлжээтэй холбоотойгоор тодорхой эрсдлүүд үүссэний зэрэгцээ дэлгэцийн донтолт хурцадмал асуудал болжээ. Иймээс сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор хууль батлах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ