“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өглөө.
Энэ удаа Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн инженерийн сургалтын цахим контентыг боловсруулах, цахим сургалтыг дэмжих зорилгоор 395 мянган ам.долларын үнэ бүхий 63 нэр төрлийн 428 ширхэг тоног төхөөрөмж болон лабораториор хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Үүнд: хичээлийн 11 танхимд “ухаалаг анги” тоног төхөөрөмж 19 нэр төрлийн 275 ширхэг, нээлттэй боловсрол төвд 24 нэр төрлийн 67 ширхэг, номын санд 19 нэр төрлийн 86 ширхэг тоног төхөөрөмж багтжээ.
Боловсролын яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл болон судалгаа хөтөлбөрийн хүрээнд сургалт, судалгааны тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулсан байна. Тус төслийн худалдан авах ажиллагааны гол зорилго нь МУИС, ШУТИС, ХААИС-ийн сургалт, судалгааны орчныг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглосон нээлттэй лабораториудыг байгуулж, туршилт судалгааг олон улсын түвшинд хийх, багш, судлаачдын чадавхыг дээшлүүлэхэд чиглэдэг аж.
Төслийн хэрэгжих хугацаанд лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг гурван их сургуулийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн, 2014-2025 онд үе шаттайгаар зохион байгуулсны үр дүнд МУИС, ШУТИС-ийн 91 лабораторид 16.9 сая ам.долларын өртөг бүхий 686 нэр төрлийн 3629 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлсэн байна. Хүлээлгэн өгч буй эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь олон улсын стандартын дагуу бүтээгдсэн, сургалтын зориулалттай, техник, технологи өндөр хөгжсөн улсуудад ашигладаг онцлогтой.сая ам.долларын өртөг бүхий 686 нэр төрлийн 3629 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлсэн байна.
Цаашид нийлүүлэх сургалт, судалгааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар, туршлагатай техник, технологийн мэргэжилтнүүдийг Монголд бэлтгэхэд бодит хувь нэмрийг оруулна гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж.
0 cэтгэгдэлтэй