Цэргийн арслан Г.Жамбалдорж хүүтэйгээ бэлтгэл хийдэг талбайгаа цэвэрлэжээ

2025-03-17 91 0

Цэргийн арслан Г.Жамбалдоржийн наадмаар аавыгаа өвдөг шороодоход уйлж олны танил болсон хүү үндэсний бөхөөр хичээллэдэг.

Түүний аав энэ удаад “Урин дулаан цаг ирж, гадаа дулаахан сайхан байна. Хүү бид 2 өглөө болгон Нийслэлийн 53-р сургуулийн талбайд бэлтгэл хийдэг. Өнөөдөр энэ талбайгаа цэвэрлэлээ. Арай л их хог хаяжээ. Нийт хүүхэд багачууд дүү нартаа хогоо битгий хаяаарай гэж уриалмаар байна аа. Энэ хиймэл зүлгийг сольчихвол олон хүүхэд дасгал хийж, тоглоход сайхан байх болов уу гэж бодогдлоо. Хүн болгон ойр орчмынхоо хог хаягдлыг боломж гарвал цэвэрлээрэй гэж уриалмаар байна” хэмээн нийтэлжээ.

Холбоотой мэдээ