Украины дайнтай холбогдуулан Европын Холбоо арван хоёр дахь ээлжийн эдийн засгийн хориг арга хэмжээгээ ОХУ-ын эсрэг зарлахаар бэлдэж байна.
Уг арга хэмжээнд Оросын алмааз эрдэнийн чулуу, хөнгөн цагааны экспортыг хориглохоос гадна давхар өөр зориулалтаар ашиглагдаж болзошгүй энгийн бараа материалуудыг тус улсад нэвтрүүлэхийг хориглох тухай асуудал яригдаж байгаа.
Тухайлбал Европын Холбооны гишүүн Литва улс энэ хоригийн хүрээнд товч, зүү, хадаас зэрэг энгийн материалуудыг ОХУ-д нийлүүлэхийг зогсоох санал гаргасан тухай мэдээ өчигдөр цацагдсан юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ мэдээлэлд хариу байр сууриа илэрхийлсэн талаар ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.
“Хог хаягдал бага байх тусмаа сайн. Европын том хотуудаас бясаа дамжин орж ирэх боломж багасна” гэж тэр хэлсэн байна.
Сүүлийн саруудад Франц улсын хотуудад бясаа ихээр тархаж, гамшиг учруулж байгааг Путин ийнхүү ёжилсон бололтой.
Эх сурвалж: ТАСС
0 cэтгэгдэлтэй