Монголд ургадаг мансууруулах төрлийн ургамал хэрэглэсний улмаас хоёр хүн амиа алджээ

2024-11-19 59 0

Манай улсын иргэд Монголд ургадаг мансууруулах төрлийн ургамлыг түүж, бэлтгэх, хадгалах цаашлаад худалдан борлуулах тохиолдол цөөнгүй гардаг.

Харин энэ нь хууль бус бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулсаар байгаа юм. Тодруулбал, манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хэрэглэсний улмаас энэ онд хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн сүүлийн арван жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас 24 хүн амиа алдсан байна. Эдгээрийн гурав нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.

Холбоотой мэдээ