Хөвсгөл нуур мөсөн захтай болжээ

2024-11-21 55 0

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих, Бэлтэс, Шишхэд, Үүр, Дэлгэрмөрөн зэрэг гол мөрнүүдийн зарим хэсгээр гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болж мөсний зузаан 10-35 см байна.

Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд захалж хөлдөн мөсөн захтай болжээ.

Мөн Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ, Эг, Бүгсий, Идэр зэрэг голд зайр урсах, гол захалж хөлдөх, гол хадаалж битүү мөсөн бүрхүүл тогтох зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байна.

Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж бэхжээгүй, мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй, баталгаат зам гүүрээр зорчихыг Мөрөн ус судлалын өртөөнөөс анхаарууллаа.

Холбоотой мэдээ