“Фенгал” хар салхи Энэтхэгийн Пудучерри хотыг дайрч, 3 хүн нас баржээ

2024-12-02 29 0

Энэтхэг Улсын Пудучерри хотод 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар 19:00 цагийн орчимд “Фенгал” нэртэй хар салхи 90 км/ц (25 м/сек) хурдтай шуурч, хүчтэй аадар бороо оржээ.

Үер буусны улмаас хөрсний гулгалт үүсэж, гурван  хүн амь насаа алдан, олон тооны тээврийн үйлчилгээ тасалдсан зэрэг их хэмжээний хохирол учруулжээ.

Пудучерри мужид 24 цагийн дотор 484 мм (19.06 инч) бороо орсон нь сүүлийн 30 жилийн хамгийн их хэмжээний хур тунадас орж, үерийн гамшигт нэрвэгдээд байна.

Тус улсын эрх баригчид Тамил Наду, Андхра Прадеш, Керала, Карнатака мужуудад “Улаан” түвшний сэрэмжлүүлэг зарлаж, бүс нутгийн загас агнуурын үйл ажиллагааг түр зогсоож, далайд байгаа загасчдыг эрэг рүү буцахыг зөвлөж байгаа аж.

Шуурганы улмаас “Ченнай” нисэх онгоцны буудал хаагдаж, 226 нислэг цуцлагдаж, хотын захын галт тэрэгний хөдөлгөөн саатаж, 50 гаруй авто зам усанд автсан байна.

Ченнай хотод борооны улмаас гурван хүн амиа алдсаны хоёр нь цахилгаанд цохиулан нас баржээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ