Зургаан настнуудын 80% нь шүдний цооролтой гэж оношлогджээ

2024-12-02 21 0

Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шалгуур үзүүлэлтээр “Шүд цоорох өвчний тархалт өндөр” орны тоонд орж байна. Тиймээс сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж байгаа билээ. 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн 11,102 сурагч шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Эдгээр хүүхдүүдийн 80.7 хувь нь шүд цоорох өвчинтэй байгаа бол 20 хувь нь шүдний гажигтай хэмээн оношлогдсон байна.

Холбоотой мэдээ