Автомашины осолд орж, гурван иргэн төмөр хийцэд хавчуулагдсан байжээ

2024-11-18 66 0

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:20 цагт Онцгой байдлын Ерөнхий газар хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн  “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын 2 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд иргэн Н /20 настай, эрэгтэй/, Д /35 настай, эмэгтэй/, /38 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг  ажиллан эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ