ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлагаар ажиллаж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан

2024-11-18 46 0

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 92 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь ус цаг гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ