“Мээтэн” О.Аюур арслангийн нэрэмжит барилдаан энэ бямба гарагт болно

2024-11-14 47 0

Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, ард олонд “Мээтэн” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2024 оны 11 дүгээр сарын 16-ны 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.

Уг барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг гардах бөгөөд мөн азтай үзэгч тодруулах аж.

Дашрамд сонирхуулахад, “Мээтэн” хэмээх Аюур нь тухайн үедээ үнэхээр гайхалтай төгс бие хаатай бөх байжээ. Хөвсгөлийн “босоо” Шагдар, “мээтэн” Аюур хоёр шиг төгс сайхан биетэй, бяр хүч тэнхээтэй, ёстой л монгол бөхийн бүх шинж бүрдсэн бөхчүүд үнэндээ ховордлоо хэмээн манай ахмад бөхчүүд дурссан нь цөөнгүй юм.

Холбоотой мэдээ