Б.Хурцын ноцтой үйлдлийн талаар Д.Цогтбаатарын эхнэр гомдол гаргах бололтой

2014-06-20 300 0

Б.Хурцын гэм буруутай үйлдлийн талаар Д.Цогтбаатарын эхнэр гомдол гарах бололтой ТЕГ-ын дарга Б.Хурц, тус газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатар нарын хооронд асуудал үүсэж, худал үнэнийг дэнслэх шүүх хурлыг хүлээсээр багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Д.Цогтбаатарыг АТГ-аас хоёр дахь удаагаа олон хоногоор цагдан хорьсны улмаас Д.Цогтбаатарын бие нь муудан яаралтай хагалгаанд ороход хүрч байв. Сүүлийн үед нэгэн мэдээлэл олны дунд тархаж, эрэн сурвалжлах сэтгүүлчид мэдээллийн мөрөөр явж, нягталж байгаа гэнэ. ТЕГ-ын дарга Б.Хурц бусдын гэр бүлд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй мэдээлэл олны анхаарлыг татаж байна.

Хохирсон гэх гэр бүлийн нэг нь Д.Цогтбаатарын эхнэр байж болзошгүй гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын эхнэр энэ талаар олон нийтэд дэлгэх сурагтай гэнэ. Хэрвээ эхнэр нь мэдээлэл хийж, олон нийтэд дэлгэх баримттай бол ТЕГ-ын дарга Б.Хурц өөрөө буруутан болж, сүр дуулиантайгаар дэлгэсэн баримтууд нь үнэн эсэх нь эргэлзээтэй болох нь.

Холбоотой мэдээ