Өмнөд Солонгосын нэг үйлдвэрт робот цаасан хайрцгийг хүнээс ялгаж чадаагүйн улмаас эмгэнэлтэй осол гарсан тухай Ёнхап агентлаг өчигдөр мэдээлжээ.
Тус улсын Өмнөд Гёнсан мужийн хөдөө аж ахуйн нэг үйлдвэрт 40 орчим насны эрэгтэй ажилчин роботуудын мэдрэгчийг шалгах үеэр уг осол гарсан байна.
Чинжүүгээр дүүргэсэн хайрцгийг өргөж туузан дамжуулагч дээр байрлуулах үүрэгтэй робот энэ үеэр буруу ажиллаж, тухайн ажилчныг хайрцаг гэж ойлгосноос ийм осол гарсан тухай цагдаагийн эх сурвалж мэдээлжээ.
Робот ажилчныг өргөж, дамжуулагч дээр хүчтэй шахаж тавихдаа нүүр, цээжийг нь хүнд бэртээсэн байна. Эмнэлэгт яаралтай хүргэгдсэн ажилчин удалгүй бас баржээ.
Үйлдвэрүүд автоматжихын хэрээр роботтой холбоотой осол эндэгдэл гарах явдал нэмэгдэж байгаа. Энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын автомашины эд ангийн нэг үйлдвэрт 50 гаруй насны эрэгтэй ажилчин робот гарт шахагдсаны улмаас хүнд бэртэж байжээ.
Эх сурвалж: AFP
0 cэтгэгдэлтэй