Дамбадаржаагаас Шадивлангийн зуслан чиглэлийн авто замыг засаж байна

2025-04-24 27 0

Нийслэлд энэ онд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замын зорчих хэсгийг 8 метр өргөн, хоёр талын явган замыг 2 метр өргөн байхаар засаж байна. Авто замын хашлагыг солихоос гадна суурийг цементээр бэхжүүлнэ. Тус авто замыг зургаадугаар сарын 1-нээс өмнө зорчих хэсгийн хучилтыг хоёр хуваан хийж явган хүний зам болон бусад ажлыг зургаадугаар сарын 30-наас өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Мөн зуслангийн бүсийн замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө бусад авто замыг засаж байна. Өнгөрсөн долоо хоногт  гэхэд Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэлийг зассан бол үргэлжлүүлэн Хандгайт, Баянбулаг, Жигжид, Гоодойн ам, Яргайт, Шадивлан, Их тамир зэрэг чиглэлийн замын эвдрэлийг засна. НЗДТГ-аас зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэж байгаа юм.

Холбоотой мэдээ