
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Монгол бөхөнгийн өдөр” болгон тэмдэглэдэг. Монголын байгаль хамгаалах сангаас мэдээлснээр, өнгөрсөн онд Монгол бөхөнгийн тоо толгой 23 мянгад хүрчээ.
Монгол бөхөн нь зөвхөн манай орны Говь-Алтай, Ховд, Дорноговь, Өмнөговь зэрэг аймгийн цөлөрхөг бүсийн байгалийн тэнцвэрийг хадгалдаг ховор амьтан.
Ан агнуур, ган, зуд амьдрах орчны хязгаарлалтаас үүдэн бөхөнгийн тоо эрс буурч 1981 он гэхэд Шаргын говь, Махарын бүс нутагт нийтдээ 1000 орчим тоо толгой үлдсэн байжээ. Үүнээс хойш 1997 оноос Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь салбар хамгааллын ажлыг эрчимтэй эхлүүлсэн байна.
Бөхөнг хамгаалахад хэрэгжүүлсэн ажлууд:
- Бөхөн услахаар очдог булаг шандны эхийг хашиж хамгаалах
- Бөхөнгийн тархац нутгийг тусгай хамгаалалтад авах
- Хууль бус агнууртай тэмцэх баг ажиллуулж, хяналтыг тогтмол байлгах
- Нутгийн иргэдийг хамгааллын ажилд оролцуулах, мэдээллээр хангахад анхаарчээ.



3 cэтгэгдэлтэй
Trying to get my hot646.ph login register sorted. Process seems fairly straightforward. Hope I win something! Check it out if you’re interested in some action. hot646.ph login register
Los momios de la NFL en Calientesports.mx son los mejores! Si son fans del futbol americano, este es el lugar indicado para apostar. ¡Vayan por esos verdes! calientesports.mx nfl momios
Alright guys, trying out MNL63. The login and registration were super easy, no dramas. Downloading wasn’t a hassle either, all good so far! Hope I hit the jackpot! Check it out here: mnl63 login register download