“Улаанбаатар марафон-2025” гүйлтэд 2500 гаруй хүн бүртгүүлээд байна

2025-04-22 40 0

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтэд оролцогчдыг энэ сарын 1-нээс бүртгэж эхэлснээс хойш 2544 оролцогч бүртгүүлжээ.

Тодруулбал, зургаан төрөл, зайд 2544 иргэн бүртгүүлснээс 50 гаруй хувь нь таван км-ийн зайд гүйгчид байна. Таван км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэдэг. Таван км-ийн зайд 1300, 10, 21 км-т тус бүр 400 хүн гүйхээр бүртгүүлсэн бол 42 км-ийн зайд 101 тамирчин оролцохоо илэрхийлжээ. Харин хамгийн бяцхан оролцогчид гүйх боломжтой төрөл болох гэр бүлийн гүйлтэд 190 гаруй иргэн гүйхээр бүртгүүлэв.

Жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо нэмэгдэж байна. 2023 онд 13 мянган хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлж оролцсон бол өнгөрсөн жил энэ тоо хоёр дахин өсөж 30 мянгад хүрсэн юм. Марафонд гүйх хүсэлтэй иргэд  https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон ““Hipay”  аппликейшнээр бүртгүүлэх боломжтой.

Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаарыг тавдугаар сарын 10-20-нд олгоно.

Холбоотой мэдээ