Хэнтийн аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас “Өлзийт, Тахилгат тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” нэртэй тендерийг өнөөдөр зарлажээ.
1028 хүн амтай Өлзийт тосгон, 853 хүн амтай Тахилгат тосгоны 2026-2036 оны хөгжлийн чиг баримжааг тодорхойлж хот байгуулалтын үнэлгээ хийх энэхүү тендерийн нийт төсөвт өртөг нь 180 сая /180,000,000/ төгрөг аж.
Өлзийт тосгон нь Улаанбаатар хотоос 300, Чингис хотоос 50 км зайд оршдог бөгөөд 1999 онд байгуулагдаж байжээ. 327 өрхийн 1028 хүн амьдардаг энэ тосгонд М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай Мэтагро ХХК үхэр бордох ах ахуй, тэжээлийн ах ахуй, мал төхөөрөх үйлдвэр, газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлж бүтээгдэхүүнээ борлуулаад эхэлсэн.
Харин 1957 онд анх Өндөрхаан сангийн ах ахуй нэртэй байгуулагдсан, 234 өрхийн 853 хүн амьдардаг Тахилгат тосгон нь мөн Чингис хотоос 50 км, Улаанбаатар хотоос 300 км зайд оршдог.
Хоёр тосгоны төвийн дэд бүтцүүд нэгдсэн дулаан хангамжийн системд холбогдсон ба шилэн кабелийн шугамтай, байнгын эрчим хүчний эх үүсвэртэй аж.
0 cэтгэгдэлтэй