Linkedin болон HR Consulting FRIM-ийн хуудсаараа дамжуулан “Токсик /хортой бусдад халгаатай/ ажилтан гэж хэн бэ?” гэсэн судалгаанд нийт давхардсан тоогоор 1477 хүн хамрагджээ. Судалгаанд хамрагдсан хүмүүс дараах таван төрлийн ажилтанг ТОКСИК гэж хариулсан байна. Үүнд:
- Байнга хов ярьж хүн муулдаг, зүгээр байгаа хүнийг элдвээр хэлж ажил хийлгэдэггүй, өөрөөсөө гоё схан илүү хүнд атаархаж үхдэг, сайн сайхан юу ч гарахгүй бүхнийг харлуулж харж ярьдаг цус сорогчдыг хэлнэ. Ажлын бүтээмж байхгүй, хов ярихаас өөр юмгүй. Ихэвчлэн дутуугийн комплекстэй хүмүүс байх шиг харагддаг
- Бусдыг өөрийнхөөрөө байлгах, өөрийн үзэл бодлоо тулгадаг нөхөд
- Бараг бүх зүйлийг болохгүй бүтэхгүй гэж няцааж байдаг сөрөг, мэддэггүй юмаа мэддэг юм шиг ярьдаг/худлаа хов ярьдаг/, ажлын цаг хийдүүлдэг, сэтгэлгүй зүтгэлгүй, зальтай, тэгээд эцэст нь бууны нохойнууд
- Хажууд нь нь байхад үргэлж тухгүй мэдрэмж төрүүлдэг хүмүүс
- Ажил хийхгүй байж амархан шүү дээ гэдэг хүмүүс
0 cэтгэгдэлтэй