ТҮЦ-гүй үед автобусны картаа цэнэглэх аргууд

2025-04-15 54 0

Нийслэл дэх түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэснээс хойш автобусны төхөөрөмжид уншуулдаг “U money”-ыг хэрхэн цэнэглүүлэх талаараа мэдээлэлгүй байгаа иргэдэд бусад боломжит хувилбар бүхий мэдээллийг хүргэж байна.

Umoney картаа цэнэглэх дараах боломжууд бий.

Сүлжээ дэлгүүрүүдээр:
Та өөрт ойр байрлах CU, Номин, Имарт супермаркет болон Umoney гэрээт цэгүүдээр картаа цэнэглэх боломжтой.

Гар утсаараа: 
Гар утсандаа HiPay, Toki, Tapa, SocialPay аппликэйшн суулгаад хүссэн үедээ хялбар цэнэглэх боломжтой. Жишээ болгож HiPay апп-аар хэрхэн цэнэглэх зурган зааврыг доор хүргэж байна.

Мэдээж та тухайн аппликэйшний хэтэвчиндээ мөнгө хийсэн байх шаардлагатай ба ингэхдээ та өөрийн банкны апп-аар дамжуулж цэнэглэх боломжтой. Түүний дараа автобусны картаа утасныхаа ард хөдөлгөөнгүй байршуулж цэнэглэх юм. 

Банкны карт:
Хэрэв танд банкны дараах карт байгаа бол шууд уншуулж болно. Цэнэглэх шаардлагагүй банктай хамтарсан карт:

  • Хаан банк К карт,
  • Голомт банк Т карт,
  • ХХБ Бритто классик,
  • Бритто Эйнштейн карт,
  • Хас банк Тэмүүлэл карт

Холбоотой мэдээ