Солонгосын анхны хаант улс болох эртний Жусон улс байгуулагдсан дурсгалт өдрийг тохиолдуулан БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Чой Жин Воныг төрийн ордонд хүлээн авч уулзсан аж.
Тодруулбал тус уулзалтад бүлгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Хосбаяр, Элчин сайд Чой Жин Вон, Элчин сайдын зөвлөх Кан Хёнчоль нар оролцлоо. Элчин сайд Чой Жин Вон яриандаа “БНСУ-ын виз олголтын хугацаа 60 хүртэл хоног байсныг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 2000 байсныг 4000 болгон нэмэгдүүлсэн талаар дурдаад, 2 улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай” талаар ярилаа. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас Монгол улсад ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа нь манай улсын соёл урлаг, спорт, аялал жуулчлал, боловсрол, банк санхүүгийн салбарт тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлж байгаа билээ.
0 cэтгэгдэлтэй