Усанд автсанаас болж гүүрний төлөвлөлтийн өндөр өөрчлөгдсөн тул ажлыг түр зогсоосон гэв

2024-06-25 123 1

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Яармагийн автозамыг Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын замтай холбох гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт үргэлжлэн орсон борооны улмаас усанд автсан гэх мэдээлэл гараад буй.

Тэгвэл энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл хийж байна. Энэ үеэр “Маш олон зүйл нийгэмд яригдаж байна. Бид энэ бүх эрсдлийг тооцоолж, стандартын дагуу ажлаа хийдэг” гэж нийслэлийн зүгээс мэдэгдэв.

Тус гүүрний инженерийн ажлыг хийж гүйцэтгэсэн иргэн “Нийгэмд арай л үндэслэлгүй мэдээлэл өгч байгаад харамсаж байна. Би 2021 оноос Яармагийн гол замны зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ үе шат бүхэндээ хянуулж шалгуулж, зөвшөөрөл авдаг. Манай замд зөвшөөрөгдөх дагуу налуу гэж байдаг. Усанд автсанаас болж гүүрний төлөвлөлийн өндөр өөрчлөгдсөн. Тиймээс одоо тус гүүрийг барьчихаад буцаагаад нурааж болохгүй. Тиймээс гүүрийг одоохондоо барихгүй.

Түүнчлэн Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн ажил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа билээ. Гүйцэтгэгч байгууллагаар “Тотал инж ХХК” ажиллаж байна. Одоогийн байдлаар далангийн материал зөөх ажил хийгдэж байгаа бөгөөд далангийн дээд үеийн доор геотор дэвсэх ажил хийгдсэн. Цэвэр усны нэвтрэх суваг, шугам угсралтын ажил хийгдэж байна” гэж мэдээллээ

Холбоотой мэдээ